2019 онд “Мандал даатгал” ХК-ийн олгосон нөхөн олговор 25 хувиар өсөж, 5.4 тэрбум төгрөг болжээ
2019 онд нийт даатгуулагчдын тоо нь өмнөх оноос 14 хувиар өсөж, 81 мянга 204 болсныг “Мандал даатгал” ХК тайлагналаа.
Тайлант хугацаанд тус компанийн зүгээс олгосон нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оноос 25 хувиар өсөж, 5.4 тэрбум төгрөг болжээ. Үүний 70 гаруй хувийг эрүүл мэндийн даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалд олгосон бол дөрвөн хувь буюу 216 сая төгрөгийг гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалд олгожээ. “Мандал даатгал” ХК 2019 оны ногдол ашигт 2.49 тэрбум төгрөг хуваарилах юм байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 23-ны өдрийн 17.00 цагаас цахимаар зохион байгуулагдахаар болсон гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com