2018 онд 46 компани орон сууцны барилгын төсөл шинээр эхлүүлжээ
2018 онд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн тоо өнгөрсөн оныхоос 32 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 2018 онд 46 компани орон сууцны барилгын төсөл шинээр эхлүүлээд байгаа ажээ. Мөн эдгээр баригдаж буй орон сууцанд орох боломжтой нийт айл, өрхийн тоо энэ онд 1.6 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, 2018-2019 онд Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцанд орох боломжтой өрхүүдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 27.7 мянгад хүрчээ. Эдгээр орон сууцны барилгуудын талбайн 34 хувийг 45-85 ам метр талбайтай хоёр өрөө байр, 29 хувийг гурван өрөө байр тус тус эзэлж байна. Үнийн хувьд дийлэнх шинэ орон сууцны үнэ ам метр нь нэг сая 500 мянгаас хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Т.Дэмбэрэлням
Холбоо барих: demberelnyam.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com