ҮСХ: Нийслэлд орон сууцны үнэ 2020/IV улиралд өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар, өмнөх улирлаас 0.3 хувиар буурсан байна. Харин 2010 оны эцсээс 78.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Түүнчлэн “Тэнхлэг зууч” ХХК-ийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын орон сууцны үнийн ерөнхий индекс 11 дүгээр сарын байдлаар 1.174 байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.41 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ялангуяа шинэ орон сууцны үнийн индекс жилийн өмнөхөөс 2.37 хувиар өссөн бол хуучин орон сууцных 7.47 хувиар буурчээ.
2020 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлд захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.51 сая төгрөг хүрч, өмнөх сараас 0.04 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.01 хувиар өссөн байна.
Б.Цацралт
Холбоо барих: tsatsralt.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com