ҮСХ: Мөнгөний нийлүүлэлт 2020 оны эцэст 24.2 их наяд төгрөг хүрч, жилийн дүнгээр 16 хувиар өсөв
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 24.2 их наяд төгрөг хүрчээ. Энэ нь жилийн дүнгээр 16 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хадгаламж бүрдүүлсэн байна.
Тухайлбал: гадаад валютын хадгаламж 33.2 хувь, төгрөгийн хадгаламж 20.1 хувиар өсжээ. Өнгөрсөн оны хувьд валютын хадгаламжийн огцом өсөлт макро эдийн засгийн гол сорилтуудын нэг байлаа. "Эх үүсвэрийн долларжилт өндөр байгаа нь тодорхой сөрөг нөлөөг бий болгож байна" гэж санхүүгийн тогтвортой байдлын сүүлд гаргасан тайланд дурджээ.
Олон Улсын Валютын Сангийн аргачлалаар их долларжилттай ангилалд ойрхон байгаа юм байна. Мөн өнгөрсөн оны эцэст чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 19.1 хувьтай тэнцжээ.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com