ҮСХ: Зүрхний шигдээс өвчний тохиолдол агаарын бохирдол ихтэй буюу III сард хамгийн өндөр байсан
Монгол Улсад зүрх судасны тогтолцооны өвчлөл нь өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан болон үндэсний статистикийн хороо судалгаагаар харуулаад байна.
Тухайлбал: 10 мянган хүнд ногдох анхдагч даралт ихсэх өвчин 2018 онд 355 хүрсэн нь 10 жилийн өмнөхөөс 2.1 дахин их үзүүлэлт болж байна. Харин зүрхний шигдээс ижил хугацаанд 1.3 дахин нэмэгджээ. Мөн зүрхний шигдээс өвчний тохиолдол агаарын бохирдол ихтэй буюу гуравдугаар сард хамгийн өндөр I, VI, VII, IX сард бага байгааг Үндэсний статистикийн хороо судалгаандаа дурдсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зүрх судасны тогтолцооны өвчлөлийг агаарын бохирдолтой холбоотойг хүлээн зөвшөөрсөн талаар НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлж байсан юм. Улаанбаатарын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж 2018 онд Монгол Улсын хүлээн зөвшөөрөх стандарт хэмжээнээс 339 өдөр давсан байгааг Үндэсний статистикийн хороо дүгнэжээ.
Үүнээс гадна "PM 2.5 нарийн ширхэгт тоосонцроос илүү нарийн ширхэгтэй тоосонцор агаарт оршиж байгаа" талаар Жон Хопкинс их сургуулийн дэд Профессор Кристен Колер онцолсон юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com