Үндэсний дата төв: Үйлчилгээ авч буй ААН-үүдийн 70 хувь нь Төрийн байгууллагууд
Олон улсад дата төвийн үйлчилгээний орлого ирэх таван жилд дөрвөн хувиар өсөж, 174 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй гэж “Business Wire”-аас мэдээлж байна. “Apple”, “Facebook”, “Google”, “Microsoft” болон “Alibaba” тэргүүтэй технологийн "акулууд" хөрөнгө оруулалтаа нэмж байгаа нь үүнд голлон нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм.
Харин дотоодод мэдээлэл хадгалах буюу нөөцлөх үйлчилгээ харьцангуй шинэ үйлчилгээ гэдгийг салбарын компаниуд онцолж байна. Нөгөө талаас и-мэйл болон веб систем, онлайн аппликэйшн нэмэгдэж байгаагийн хэрээр дотоодод дата төвийн зах зээл тэлж байгааг Үндэсний дата төвөөс мэдээллээ. Тус байгууллагаас үйлчилгээ авч буй аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь Төрийн байгууллагууд байна. Эдгээрээс 10 орчим Төрийн байгууллагын мэдээллийн сангийн хуулбар Үндэсний дата төвд байршиж байгаа ажээ. Тус байгууллага 3.5 сая ам.долларын санхүүжилттэй нөөц дата төвөө энэ оны сүүлээр Дархан хотод ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.
“Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал Б.Батжаргал
Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас “Айтүүлс” ХК Дарханы модуляр дата төвийн паркаа энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн банк бус санхүүгийн байгууллага, финтек компаниуд зах зээлд хүч түрэн орж ирж байгаа энэ үед эдгээр компаниудад зориулсан санхүүгийн дата төвийн үйлчилгээ хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээллээ.
“Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамир
2002 оноос дата төвийн үйлчилгээ үзүүлж байгаа “Мобиком” корпораци өнгөрсөн онд Монголд анхны 3S стандартын дата төвийг байгуулсан юм. Тус компани дата төв дотроо IP арилжаа буюу шинэ эдийн засгийн талбар бий болгохоор зорьж байгаа гэж мэдээллээ.
“Мобиком” корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада
Үүнээс гадна дата хадгалах, нөөцлөх үйлчилгээнд хууль эрх зүйн орчин чухал нөлөөтэйг “Монголын цахилгаан холбоо” компани онцолж байна.
“МЦХ” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Алтан-Очир
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com