Үйлдвэрлэлийн шинэчлэлтэй холбоотойгоор “Ford”-ийн борлуулалт X сард жилийн дүнгээр 6.1 хувиар буурав
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 05 14:30
“Ford Motor”-ийн борлуулалт аравдугаар сард АНУ-д 6.1 хувиар буурлаа. Өндөр эрэлттэй “F-150” загварын Pick-Up ангиллын автомашины шинэчилсэн загварт зориулж тус компани үйлдвэрээ шинэчилж байгаа аж.
Энэ нь санхүүгийн үзүүлэлтэд нь нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. “Ford Motor” өнгөрсөн сард нийт 182 мянга орчим автомашин худалджээ. Энэ нь жилийн өмнөхөөсөө зургаан хувиар буурсан дүн болсон байна. Харин “F-150” загварын борлуулалт өнгөрсөн онд 900 мянган давж, борлуулалтын орлого нь 42 тэрбум ам.доллар хүрчээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-05 14:30
66281
BBJAX