Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг баталсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дотоодын үйлдвэрлэгчдэд давуу тал олгох Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг баталлаа. Мөн хуулийн төслийг дагаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах зэрэг таван хуульд нэмэлт өөрчлөлт оржээ. Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй уялдаж хэрэгжих Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн хүрээнд дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн тохиолдолд 5-20 хувийн импортын татвар ногдуулах юм. Мөн Төрийн худалдан авалтын тендерт чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох ажээ. Үйлдвэржилтийг дэмжих тухай болон холбогдох хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болсон байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Халх гол чөлөөт бүс байгуудах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр Халх гол орчимд 500 мянган га газар хамарсан чөлөөт бүс байгуулах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр НӨАТ-ын босго 10 сая төгрөг байсныг 50 сая болголоо.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com