Японы хөрөнгө оруулагчид урт хугацааны ам.долларын своп хэлцэл хийж байна
Японы хөрөнгө оруулагчид урт хугацааны ам.долларын своп хэлцэл хийж байгаа нь Японы зах зээлд удаан хугацаанд өгөөж өгөхгүй нь гэсэн таамгийг нэмэгдүүлж байна.
30 жилийн хугацаатай иен-ам.долларын свопын суурь тавдугаар сарын сүүлээр бүх цаг үеийн хамгийн бага сөрөг түвшинд хүрчээ.
Холбооны Нөөцийн банк мөнгөний нийлүүлэлтээ огцом нэмсэн ч Японы хөрөнгө оруулагчид өндөр хүүтэй урт хугацааны своп хэлцэл байгуулсаар байна. Хөрөнгө оруулагчид шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас санхүүгийн зах зээлд үүссэн эрсдэлийг даван гарах эрсдэлийг эрэлхийлж буй энэ үед Японы хөрөнгө оруулагчид илүү эрсдэлтэй активыг сонирхож байна.
Япон улсын Төв банк 2023 он дуустал сөрөг хүүг баримтална гэж мэдэгдээд буй энэ үед иений эзэмшлээ өсгөх эсвэл хэвээр хадгалах сонирхол хөрөнгө оруулагчдад байхгүй болж байна.
Ам.доллар иений хослол энэ он гарснаас хойш 1.47 хувиар буурч, иен чангарсан юм. Нэг ам.доллар 107.01 иентэй дүйцэж байна.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com