Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор АНУ-д нэг сая ажлын байр бий болно
АНУ дараагийн арван жилд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэглэхэд 2.5 их наяд ам.доллар шаардагдах ч шилжилтийн явцад энэ зардлаа нөхөж олох боломжтой гэж Принсетоны их сургуулийн судлаачид үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын гол зорилт нь хүний бий болгосон хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний системээ өргөжүүлэх, байгальд ээлтэй орон сууц бий болгох, нэмж 50 сая цахилгаан машин хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай.
Эрчим хүчний эх үүсвэрийн энэхүү шилжилттэй холбоотойгоор 2030 он гэхэд 500 мянгаас нэг сая ажлын байр шинээр бий болж, 2050 он гэхэд АНУ-ын ажиллах хүчинд эрчим хүчний салбарынхны эзлэх хувь гурав дахин өсөж, 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com