“Эрдэнэс Монгол” ХХК: Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эрчимжүүлнэ
Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нар хоёрдугаар сарын 16-нд ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай цахимаар хуралдан "Байгалийн хийн хоолой" төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон талаар “Эрдэнэс Монгол” компани мэдээллээ.
Уулзалтад "Эрдэнэс газ" төслийн нэгжийнхэн оролцож, Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулсан байна. “Газпром” компани "Сибирийн хүч-2" хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг энэ оны I улиралд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүнчлэн энэ ажлыг хариуцсан "Газопровод Союз Восток" нэртэй тусгай компанийг Монголд бүртгүүлжээ. Шинэ хоолой нь жилд 50 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай байх юм байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com