Энэтхэг улс Ангараг руу анхны хөлгөө хөөргөнө
Энэтхэг улс өнөөдөр Ангараг гараг руу анхны хөлгөө хөөргөх гэж байна. Энэ нь Энэтхэгийг нарны аймаг дотор сансрын аялал хийж, өөр гарагийн тойрог замд орж чадах технологийн дэвшилтэй гэдгийг харуулна гэж үзэж байна. Үүнээс өмнө Ангараг гарагийн тойрог замд орох бүхий л оролдлогуудын талаас илүү хувь нь бүтэлгүйтэж байсан ажээ. Тухайлбал хамгийн сүүлд 2009 онд Япон улс, 2011 онд БНХАУ ийм оролдлого хийж байсан боловч амжилтгүй болсон байна. Ангараг руу сансрын төхөөрөмж амжилттай хөөргөсөн тохиолдлууд нь ч гэсэн анхны оролдлогоороо амжилт олж байсан удаагүй гэнэ. Хэдий тийм боловч Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагын тэргүүн Копи-лил Рад-ха-криш-нан “Энэ удаагийн Энэтхэгийн оролдлого амжилттай болно” гэж үзэж байна.
Н.Хонгорзул
Холбоо барих: khongorzul.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com