ЭМЯ: "COVID19"-ийн дотоодын халдварын тохиолдол 1871 болоод байна
Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагийн байдлаар сүүлийн 24 цагт 32 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, дотоодын халдварын тохиолдол 1871 болоод байна. Үүнээс зургаа нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрчээ.
Бусад нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрснийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Одоогоор есөн дүүргийн долоод нь халдварын тохиолдол 100-аас дээш байна. Хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ үед нийслэлд зургаан голомт идэвхжил өндөртэй байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Ерөнхий тархалтаар нь дүгнэхэд ялангуяа батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас халдвар авах үзүүлэлт олон улсынхаас өндөр байгааг Эрүүл мэндийн яам онцлов.
Үүнээс гадна энэ сарын 14-23-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна. Нийт 247 мянга 674 иргэн шинжилгээнд хамрагдах тооцоотой байгааг Улсын онцгой комисс мэдээллээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com