ЭМЯ: "AstraZeneca"-ийн вакцинд 9531 хүн хамрагдаад байна
Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт нийслэлд 48 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 3000 хүрээд байна.
Үүнээс 45 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьталд тооцогдсон хүмүүс байжээ. Харин гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Дархлаажуулалтын хувьд одоогийн байдлаар “AstraZeneca”-ийн вакцинд 9531 хүн хамрагдсан байна. Эхний ээлжид “коронавирус”-ийн халдвартай өвчтөнтэй шууд харилцдаг эрсдэлт бүлгийн салбарын ажилчдыг хамруулж байгаа юм. Хүчин чадлын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 22 цэгээр 1700 хүнийг вакцинжуулалтад хамруулсан байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com