ЭМЯ: 812 хүний сорьцод шинжилгээ хийхэд “COVID-19” илрээгүй
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 15 11:20
Аравдугаар сарын 14-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 812 сорьцод шинжилгээ хийхэд шинэ төрлийн “коронавирус” илрээгүйг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан “COVID-19”-ийн халдварын 320 тохиолдлоос 311 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гараад байна. Эдгэрсэн хүмүүсээс 10 нь сувиллын хяналтад, дөрөв нь гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 297 хүний ажиглалт, хяналтын хугацаа дуусжээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас долоогийнх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-15 11:20
65704
BBJAX