ЭМЯ: 30 хүнд “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 2723 боллоо
Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 30 хүнээс “коронавирус”-ийн илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2723 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон 12 хоногийн хугацаанд дотоодод халдварын 549 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 22.2 хувь нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрчээ.
Өнөөдрийн байдлаар улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авсан байна. Хэдий тийм боловч халдварын эрсдэл өндөртэй бүсүүдэд дахин самнах байдлаар явуулын шинжилгээ зохион байгуулна гэдгийг Нийслэлийн засаг дарга тодотголоо.
Цаашид эрсдэлтэй бүсүүдэд нөхцөл байдал хүндэрвэл хэсэгчлэн арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com