ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүнээс “COVID-19”-ийн халдвар илэрлээ
Хоёрдугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд 30 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2831 боллоо.
Үүнээс 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал байсан байна. Мөн хугацаанд халдвар аваад байсан 53 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудын 76 хувь нь эдгэрээд байгаа аж.
Одоогоор шинээр үүссэн халдварын том голомт байхгүй ч халдвартай хүмүүсийн ойрын хавьталд тооцогдсон иргэдийн анхны болон давтан шинжилгээгээр “коронавирус”-ийн халдвар илэрч байгааг Эрүүл мэндийн яам тодотголоо.
Үүнээс гадна өнөөдрийн байдлаар “AstraZeneca”-ийн вакцинд 4926 хүнийг хамруулаад байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com