ЭМЯ: "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр “COVID-19”-ийн халдварын 27 тохиолдол илрүүлээд байна
Хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 28 хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2444 боллоо.
Үүнээс 27 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байсан бол нэг тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд авсан сорьцоос илэрчээ. Энэхүү ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Энэ лхагва гарагаас Баянгол дүүргийн 30 мянга гаруй өрхийг шинжилгээнд хамруулна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Тус дүүрэгт нийслэлийн нийт халдварын 16 хувь бүртгэгдээд байгаа юм.
Үүнээс гадна эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татахыг Шадар сайд Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар үүрэг болгосон байна. Ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг даалгажээ. Мөн цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт нь тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com