ЭМЯ: “Коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдлын 19 хувь нь хүүхдүүд байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 08 10:40
Гуравдугаар сарын 30-ны байдлаар “коронавирус”-ийн халдвар авсан нийт хүмүүсийн 1623 нь буюу 19 гаруй хувь нь 0-17 насны хүүхэд байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
80 хувь нь нийслэлд оршин суудаг бол үлдсэн нь гадаад улсаас ирсэн гэж бүртгэгджээ. Хүүхдүүд халдварыг гэр бүлийнхнээсээ буюу ойрын хавьтал байдлаар авч байгаа аж. Харин "коронавирус”-ийн халдвар аваад эмчлэгдэж буй хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол байхгүйг Эрүүл мэндийн яам тодотгож байна.
18-аас доош насныхан вакцинд хамрагдах ажил олон улсын хэмжээнд судлагдаж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өмнө нь мэдээлж байсан юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-08 10:40
69514
BBJAX