Эболагийн эсрэг вакцин 100 хувь амжилттай үр дүнд хүрчээ
Эм ханган нийлүүлэх “Merck” компанид бүтээсэн Эболагийн эсрэг вакцин сайн үр дүнтэй нь тогтоогдсон учир эцсийн шатны туршилт хийхээр боллоо. Африкийн Гвиней улсад 4,000 хүнд уг вакциныг туршихад 100 хувь үр дүнд хүрсэн гэж “Lancet” анагаах ухааны сэтгүүлд бичжээ. “Ebola ca Suffit” гэж нэрлэсэн уг вакциныг энэ оны 3-р сарын 23-наас туршиж эхэлжээ.
2013 оны сүүлээр Баруун Африкийн орнуудад Эбола өвчний халдвар тархаж, 11 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Өвчний голомтыг устгасан боловч халдвар бүрэн арилаагүй байна.
Амжилттай туршилтад үндэслэн Гвинейн эрүүл мэндийн албаныхан шинээр Эболагийн халдвар авсан байж болзошгүй бүх хүнд вакциныг тарихаар шийдвэрлэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Маргарет Чан хэлэхдээ вакцины туршилтын үр дүн найдвар төрүүлж байгааг онцолсон юм.
Ц.Улам-Ундрах
Холбоо барих: UlamUndrakh.Ts@bloombergtvmongolia.com