ШХА: Уурхайчдыг нөхөрлөл холбоонд нэгтгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажилд ахиц гарсан
Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Тогтвортой бичил уурхай" төслийн хүрээнд бичил уурхайчдын нөхөрлөл холбоонд нэгтгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажилд ахиц гарсан гэж төслийг хэрэгжүүлэгчид мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон 12 мянган бичил уурхайчин байгаа. Энэ дунд хамгийн том нь 6000 орчим гишүүнтэй "Монголын нэгдсэн бичил уурхайн нэгдсэн дээвэр" холбоо юм байна. Бичил уурхайчдын 60 орчим хувь нь алт, 40 шахам хувь нь жонш, 2-3 хувь нь вольфрам олборлож байгаа талаар тус холбоо мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал сайжирч, ажлын байр нэмэгдсэнтэй холбоотойгоор бичил уурхайчдын тоо цөөрсөн гэж Баянхонгор аймгийн Засаг дарга хэлсэн. Харин засгийн газар байгаль орчныг хамгаалахтай холбогдуулан бичил уурхайнуудыг олноор нь хааснаар нийгмийн асуудал нь хүнд болсон гэж тэдний төлөөлөл холбоод үзэж байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал
Т.Элиса
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com