Шувууны томууны “H5N8” вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 22 12:00
Шувууны томууны “H5N8” вирус хүнд халдварласан анхны тохиолдол ОХУ-д бүртгэгдлээ. Хэдий тийм боловч “Одоогоор энэ вирус хүнээс хүнд халдварлаагүй байна.
Харин цаашдаа мутацид орох эсэхийг цаг хугацаа л харуулах болно” гэж холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна. Тус улс нийт илрээд байгаа долоон тохиолдолтой холбогдох мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад илгээжээ. Халдвар ОХУ-ын өмнөд нутаг дахь шувууны аж ахуйгаас илэрсэн байна. Халдвар авсан ажилтнууд өнгөрсөн оны 12 дугаар сард шувууны ханиад дэгдэх үеэр тухайн аж ахуйд ажиллаж байсан байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-22 12:00
68355
BBJAX