“Шинэ Улаанбаатар" төслийн хүрээнд иргэдийн суурьших бүсийг тэлнэ
Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар" төслийн хүрээнд иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох юм байна. Ингэснээр хүн амын хэт төвлөрөл буурч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжрах боломжтой гэж Засгийн газраас үзжээ. “Шинэ Улаанбаатар" төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com