"Цахим даваа гараг"-т америкчуудын худалдан авалт өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 9.2 тэрбум ам.доллар зарцуулжээ
АНУ-ын худалдан авагчид хямдралтай худалдаа зохион байгуулагддаг "Цахим даваа гараг"-т 9.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 17 хувиар өссөн дүн боллоо. “Adobe”-ийн шинжээчид 9.4 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол хийгээд байсан юм. Борлуулалтын оргил үе буюу цахим борлуулалтын 30 хувийг 22.00-02.00 цагийн хооронд хийсэн худалдаа бүрдүүлдэг гэсэн дүн тус компанийн судалгаагаар гарсан байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын төв хэсгээр цаг агаарын нөхцөл байдал таагүй байсан нь худалдан авагчид гэрээсээ цахим худалдаа хийхэд нөлөөлсөн байна.
“eMarketer”-ийн мэдээлснээр АНУ-ын худалдан авагчид 11-12 дугаар сард онлайн худалдаанд 135 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Энэ нь баярын үеэрх нийт борлуулалтад эзлэх онлайн борлуулалтын хувь хэмжээ өснө гэсэн үг юм.
Э.Ундрам
Холбоо барих: undram.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com