Цахилгааны үнийн урамшуулалд 58600 гаруй айл өрх хамрагдана
Аравдугаар сараас эхлэн хэрэгжиж буй цахилгааны үнийн урамшуулалд нийслэлийн долоон дүүргийн 108 хорооны нийт 58600 гаруй айл өрх хамрагдах юм байна. Ингэхдээ эдгээр айл өрхийн нэг сарын хугацаанд шөнийн цагаар хэрэглэсэн 3000 килловат хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх ажээ. Монгол Улсын Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүс дэх гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил хэрэгжиж байгаа нь энэ. Урамшуулалд хамрагдах айл өрх нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан байхаас гадна мэргэжлийн хяналтын газраар урамшуулал олгох нөхцөл шаардлагыг биелүүлсэн талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай аж. Харин хүсэлтээ харьяа дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргах юм байна.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com