Цар тахлын үед тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний цахим борлуулалт Азид эрс нэмэгдэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 12 сарын 08 17:40
Энэ оны баярын улиралд бөөний худалдаанаас гадна тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт Азид дээд түвшинд хүрч өсөөд байна.
Ялангуяа тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний цахим борлуулалт эрс нэмэгджээ. Тухайлбал: “Christie’s”-ийн цахим борлуулалт энэ онд 200 хувиар өсөөд байгаа аж. Тус компани өнгөрсөн оны 11, 12 дугаар сард тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний дөрвөн удаагийн цахим дуудлага худалдаа зохион байгуулж байжээ. Харин энэ онд эрэлт өндөр байгаа тул 12 удаагийн дуудлага худалдаа товлоод байна.
Харин “Sotheby’s”-ийн хувьд борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин, жилийн дүнгээр тав дахин өсжээ.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-12-08 17:40
66854
BBJAX