Цар тахлын улмаас АНУ-д чийрэгжүүлэх төвүүдийн орлого 15 тэрбум ам.доллароор буурчээ
Цар тахлын улмаас 32 тэрбум ам.долларын фитнесийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна.
Тухайлбал: чийрэгжүүлэх сургалт цахим хэлбэрт шилжиж, фитнес төвүүдийн 72 хувь нь стриминг сургалт санал болгож байгаа аж. Энэ нь 2019 оныхоос 25 хувиар өндөр дүн болж байна. Хэдийгээр хэвийн байдалд эргэн орсон ч олон хүмүүс зааланд очиж бэлтгэл хийх нь буурах төлөвтэй байгааг “ClubIntel”-ийн судалгаа харуулж байна.
АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сард чийрэгжүүлэх төвүүдийн 87 хувь нь эргэн нээгдэхэд үйлчлүүлэгчдийн тоо 60 хувиар буурсан байжээ. Түүнчлэн цар тахлын улмаас энэхүү салбарын орлого 15 тэрбум ам.доллароор буурч, 480 мянган хүн ажилгүй болсон гэж Олон улсын спорт клубүүдийн холбоо тооцоолжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com