Цар тахлын зөвлөмжийг үл хайхран баяраа тэмдэглэсэн фенүүдээ “Liverpool” клуб шүүмжлэв
Английн “Liverpool” клуб цар тахлын анхааруулгыг үл хайхран, гудамжинд олноороо цуглан баяраа тэмдэглэсэн хөгжөөн дэмжигчдээ шүүмжиллээ.
Тус клуб 30 жилийн дараа дээд лигтээ түрүүлсний дараа баасан гарагаас эхлэн фенүүд нь гудамж, талбайд олноороо цуглан салют буудуулж, сэтгэл хөдлөл ихтэй баяраа тэмдэглэсэн байна. Эдгээр дүрс бичлэгүүд нь нийгмийн сүлжээнд цацагджээ. Хариуд нь Ливерпуль хотын зөвлөл, Мерсисайдийн Цагдаагийн газар хамтран тус клубийн нэрийн өмнөөс мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Баасан гарагт олон мянган хөгжөөн дэмжигч нэг дор цугларан зай барих дүрмийг зөрчиж, нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан. Ливерпуль хот одоог хүртэл эрүүл мэндийн хүндхэн хямралтай тулалдсаар байгаа, энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй" гэжээ.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com