Цар тахал намжсан ч оффистоо бүтэн цагаар ажиллах хүсэлтэй ажилтнуудын тоо цөөрчээ
Цар тахлын халдвар бүрэн намжсан ч эргээд оффистоо бүтэн цагаар ажиллах хүсэлтэй ажилтнуудын тоо огцом буурсныг “Cisco Systems”-ийн судалгаа харуулаад байна.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь цар тахлын дараа оффис, гэрийн хооронд хосолмол байдлаар ажиллах хүсэлтэй байгаа гэж хариулжээ. Үүнээс харахад зайнаас ажиллах дадал тогтмол үргэлжлэх ажлын горимын нэг болохоор байгаа аж. Ялангуяа өндөр цалинтай инженер, хуульч, санхүүч зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс илүүтэй зайнаас ажиллаж, холимог ажлын нөхцөлтэй болох магадлалтай байна. Хэдий тийм боловч үүний үр ашгийг бүрэн гаргахын тулд Засгийн газар нь энэхүү өөрчлөлтийг бодлогоор дэмжих ёстойг судалгаанд онцолжээ. Тухайлбал: хүмүүс ажилдаа явах нь улам багасах тул хотын бүсжилтийг өөрчилж болно. Ингэснээр арилжааны зориулалттай байгууламжийг орон сууц болгох шилжилтийг хөнгөлөх боломжтой гэж судалгаанд онцолжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com