Цаг агаарын нөхцөл байдлын улмаас АНУ-ын компаниуд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа зогсоов
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 17 15:20
АНУ-д цаг агаар эрс хүйтэрч, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, махны үйлдвэрүүд үүдээ бариад байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатжээ.
Техас мужид гэхэд 3.8 сая хүн цахилгаангүй болоод байгаа аж. Байгалийн хий, нүүрсний цахилгаан станцууд зогсонги байдалд орсноор түлшний хомсдол үүссэн байна. “Amazon” компани Арканзас, Индиана зэрэг найман муж дахь байгууламжуудаа хаахад хүрээд байгаа ажээ. Мөн “General Motors”, “Ford”, “Toyota” компаниуд төв хэсгийн мужууд дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосон байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-17 15:20
68271
BBJAX