Х.Нямбаатар: "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч тал Дубайн гэрээг цуцлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “Оюу Толгой” ХХК-д ногдуулсан татварын төсөвт орж ирсэн нийт дүн нэг их наяд 26 тэрбум төгрөг байгааг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байна.
Мөн “Дубайн гэрээ” буюу “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах асуудал амжилттай үргэлжилж байгаа гэж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээллээ. Чуулганаар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
“Rio Tinto” компанийн төлөөлөл Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийхээр Монгол Улсад ирээд байгаа бөгөөд уулзалт товлох хүсэлтийг хүлээн авсан байна.
Талуудын байр суурийг хүргэж байна.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com