ХӨСҮТ: "COVID-19"-ийн 22 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Нэгдүгээр сарын нэгний өдөр хийсэн шинжилгээгээр 22 хүнд "коронавирус"-ийн халдвар илэрсэн байна. Үүний долоо нь Франкфуртээс тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээнээс гарчээ.
Үлдсэн 15 нь дотоодын халдвар. Үүний дөрөв нь "Мөнххада" компанийн голомтоос илэрчээ. Ингэснээр энэ голомтод нийт зургаан хүнд "коронавирус"-ийн халдвар илрээд байна. Халдварын эх уурхайг тандан судалж байгааг ХӨСҮТ мэдээллээ. Компанийн бусад ажилтнуудын шинжилгээнд хараахан илрээгүй байгаа юм.
Мөн Төв шуудангийн гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүн халдвар авсан нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан 70 хүнийг тусгаарлалтад авсан байна.
Улсын хэмжээнд дотоодын нийт халдвар 755, нийт батлагдсан тохиолдол 1242 хүрлээ. 68 хувь нь эдгэрсэн гэж ХӨСҮТ мэдээллээ.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com