ХӨСҮТ: Нийслэлд "коронавирус"-ийн халдварын тархалт 414 болж, 5-аар нэмэгдлээ
12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод "COVID-19"-ийн таван тохиолдол шинээр бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ мэдээллээ. Тухайлбал: нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хавьтал болох тусгаарлалтад байсан хүмүүс, хоёр нь "Мөнххада" ХХК-ийн ажилтан байгаа аж. Иймд "Мөнххада" ХХК-ийн ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан байна.
Улаанбаатар хотод "COVID-19"-ийн халдварын нийт тохиолдол 414 болоод байна. Сүүлийн 24 цагт бусад аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 740 боллоо. Мөн долоон хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан байна. Одоогоор 373 хүн эмчлүүлж байгаагийн хоёр нь маш хүнд, зургаа нь хүнд, 104 нь хүндэвтэр, 261 нь хөнгөн байдалтай байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Б.Төгсбилиг
Холбоо барих: tugsbilig.bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com