ХӨСҮТ: “Ачтан” эмнэлэгтэй холбоотой “COVID-19”-ийн 16 тохиолдол бүртгэгдээд байна
Нэгдүгээр сарын таванд 16 мянга 377 хүнд шинжилгээ хийхэд шинээр “коронавирус”-ийн халдварын 41 тохиолдол батлагдлаа. Эдгээр 41 тохиолдол бүгд нийслэл хотод бүртгэгдсэн байна.
Тав нь ХӨСҮТ-ийн ажилтан байгаа бол “Ачтан” эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор тус эмнэлгийн эмч, ажилтнуудыг тусгаарлах, ажиглалт, тандалтад авах арга хэмжээ зохион байгуулсныг ХӨСҮТ мэдээллээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн автобусны хоёр жолоочоос “COVID-19”-ийн халдвар илэрчээ.
Мягмар гарагт 41 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт хамгийн олон бүртгэгдсэн өдрүүдийн нэг болж байна. Үүнээс өмнө өнгөрсөн оны 12 дугаар сард нэг өдөрт 57 тохиолдол бүртгэгдэж байсан юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд “COVID-19”-ийн батлагдсан нийт тохиолдол 1349 боллоо. Үүнээс 884 хүн буюу 65.7 хувь нь эдгэрчээ.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com