Хөл хорионы улмаас I сард Европт автомашины борлуулалт эрс буурчээ
Европт автомашины борлуулалт нэгдүгээр сард эрс буурсан байна. “Коронавирус”-ийн халдварын тархалтыг хумих зорилгоор дахин хатуу хөл хорио тогтоосон нь бүсийн хамгийн том зах зээлүүдэд нөлөөлжээ.
Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр бүртгэгдсэн шинэ автомашины тоо 26 хувиар буурч, 842 мянга 835 болсон байна. Ялангуяа Испанид хамгийн ихээр буюу 52 хувиар, Германд 30 орчим хувиар буурчээ. Үйлдвэрлэгчдийн үзүүлэлтийг харвал “Renault” компанийн борлуулалт 23 хувиар, “BMW”-ийн борлуулалт 17 хувиар буурсан байна.
Харин БНХАУ-д автомашины эрэлт сайн байгаа тул “Volkswagen”, “BMW” зэрэг компаниудын санхүүгийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас сайн үзүүлэлттэй гарч байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com