“Хүрээлэн төсөл: Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлэг “Балдорж” шагналын эзэн боллоо
Нийтэлсэн огноо: 2019 оны 09 сарын 27 10:00
Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлд олгодог “Балдорж" шагнал гардуулах ёслолыг 11 дэх удаагаа зохион байгууллаа.
Зургийг: unuudur.mn
Энэ оны хувьд тэргүүн шагналын эздээр “Хүрээлэн төсөл: Калмык их нүүдлийн мөрөөр”, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар тодорсон юм. Энэ нь “Балдорж" шагналыг хоёр дахь удаагаа авсан телевизийн анхны бүтээл болсныг зохион байгуулагчид онцолж байв. Энэ удаад шилдгүүдийг тодруулахдаа анх удаа зөвлөх багийн гишүүдийг томилж, тэдний санал болгосон бүтээлүүдийг авснаараа онцлогтой юм байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-09-27 10:00
57475
BBJAX