Хятадын эдийн засгийн өсөлт боломжийн хэмжээнд байна гэжээ
БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй гарч байгаа ч тус улсын Төв банк үүнийг хэвийн зүйл гэж үзэж байна. Тиймээс эдийн засгийг сэргээх нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлэхгүй гэсэн хүлээлт зах зээлд бий болжээ. Энэ талаар БНХАУ-ын Төв банкны дэд Ерөнхийлөгч И Гань "Хятадын эдийн засгийн өсөлт боломжийн хэмжээнд байна" гэж хэлсэн бол Төв банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуань "Эдийн засгийн өсөлт боломжийн хэмжээнд байхад бодлогоор дэмжих шаардлага байхгүй" гэж мэдэгдсэн байна. Энэ нь нэг талаас эрх баригчид эдийн засгийг сэргээх багцынхаа хүрээг тэлнэ гэсэн хүлээлтийг үгүйсгэсэн хэрэг болж байгаа ажээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг илтгэх үзүүлэлтүүд он гарснаас хойш сайнгүй гарч байгаа юм. Нэгдүгээр улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2009 оноос хойших хамгийн бага хэмжээндээ хүрэх тооцоотой байгаа нь тус улсын Төв банк зээл олголтыг дэмжихийн тулд заавал байлгах нөөцийн шаардлагыг бууруулна гэсэн хүлээлт үүсгээд байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com