ХХААХҮЯ: Үр тарианы хураалт 15.1 хувь, хүнсний ногооны хураалт 66.2 хувийн явцтай байна
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай үргэлжилж байгааг салбарын яам мэдээллээ. Мягмар гарагийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнс ногооны хураалт 66-68 хувийн явцтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Нийт 26 мянган га газрыг ангилан хадаж 73.9 мянган тонн үр тариа, 116.9 мянган тонн төмс, 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураагаад байгаа ажээ. 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, 21.3 мянган га-д төмс, хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал гэх мэт нийт 497.2 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, 246.1 мянган тонн төмс, хүнсний ногоо, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоожээ. Үүнээс гадна энэ сарын 25, 26-нд баруун болон төвийн аймгууд, 27, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хур тунадас ороогүй, ургац хураалт хэвийн үргэлжилж байгааг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаалгын тоног, төхөөрөмж шинээр оруулж ирсэн байна. Ингэснээр ургацыг богино хугацаанд хаягдал багатай хурааж авах техникийн боломж бүрджээ.
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ | ||||||
Д/Д | Таримлын төрөл | Хураах талбай (га) | Хураасан талбай (га) | Хувь |
Нэгжийн ургац (цн) | Нийт ургац (тн) |
1 | Үр тариа | 341611 | 51591 | 15.1 | 14.3 | 73969 |
2 | Төмс | 13030 | 8976 | 68.9 | 130.2 | 116907 |
3 | Хүнсний ногоо | 8319 | 5509 | 66.2 | 112.0 | 61689 |
4 | Тэжээл | 56471 | 9764 | 17.2 | 28.8 | 28207 |
5 | Тосны ургамал | 57851 | 4550 | 7.8 | 6.1 | 2815 |
Б.Дөлгөөнзул
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com