ХХААХҮЯ: Органик нэрийн 21 нэр, төрлийн бүтээгдэхүүн баталгаажиж, зах зээлд борлуулагдаж байна
Органик хөдөө аж ахуйн судалгааны институтийн судалгаагаар дэлхийн 93 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Дэлхийн 179 улсын 2.9 сая фермер, үйлдвэрлэгчид энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Үйлдвэрлэгчид 97 их наяд ам.долларын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлж байгааг судалгаанаас харж болохоор байна. Харин Монгол Улсын хувьд, 53 нэр төрлийн органик бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаа. Үүнээс 21 нь олон улсын болон дотоодын чанарын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Үүнээс гадна, органик хүнсний тухай хуулийг 2016 онд баталсан. Хуулийн хэрэгжилтийг боломжийн түвшинд байгаа талаар ХХААХҮЯ дурдаж байсан юм. “Адра монгол” олон улсын байгууллага "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төслийг Сэлэнгэ аймагт 2018 оны IX сараас хэрэгжүүлж байгаа талаараа мэдээллээ. Төслийн хүрээнд 16 төрлийн органик хүнсний ногоог тариалж байгаа юм байна. Зах зээлд органик хүнсний эрэлт өндөр байгааг "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төслийн менежер онцоллоо.
Б.Цацралт
Холбоо барих: tsatsralt.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com