Худалдаа хөгжлийн банк гурван үгт хаягжилтын систем нэвтрүүллээ
Худалдаа хөгжлийн банк "What3Words" компанитай хамтран банкныхаа бүх салбар ATM-д гурван үгт хаягжилтын систем нэвтрүүллээ.
Ингэснээр харилцагчид тус банкны салбар, ATM-ийг богино хугацаанд олж, үйлчилгээгээ илүү хялбараар авах нөхцөл бүрдэж байна. Цаашид карт хүргэлт болон харилцагчдын мэдээлэл шинэчлэхэд гурван үгт хаяг ашиглах юм байна. Нийт гүйлгээнийх нь 90 орчим хувь цахимаар хийгддэг Худалдаа хөгжлийн банк цаашид цахим хэлбэрээр бизнесийн зээл олгохоор төлөвлөж байна.
ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа
Монгол Улсад 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн "What3Words" компани сүүлийн хоёр жилийн хугацаанд 250 гаруй бизнестэй хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлж байна. Хаягжилтын системийг нэвтрүүлэгч тус компани цаашид орон нутагт илүү хялбар хаягжилт бий болгохоос гадна аялал, жуулчлалын салбарт орж ирж буй мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.
“What3Words” Монгол дахь Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com