Хонгконгт цар тахлаас үл хамааран орон сууцны түрээс хэт өндөр хэвээр байна
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй орон сууцны зах зээл гэгддэг Хонгконгт цар тахлаас гадна эдийн засгийн хүндрэл нүүрлээд байгаа ч орон сууцны түрээс хэт өндөр хэвээр байна.
Энэ нь олон сар үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдлыг даамжруулж магадгүй байгаа юм. Хонгконгийн эдийн засаг энэ онд найман хувиар агшиж, ажилгүйдлийн түвшин зургаан хувь буюу сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Орон сууцны түрээс наймдугаар сард жилийн өмнөхөөс 9.2 хувиар буураад байгаа ч дэлхийд хамгийн үнэтэй нь хэвээр байна. Цар тахлын улмаас иргэд ажилгүй болж, орлогын эх үүсвэрээ алдсанаар түрээсээ төлөх боломжгүй болжээ. Энэ нь гудамжинд хоног төөрүүлдэг иргэдийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн аж.
2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар орон гэргүй иргэдийн тоо 1297 байсан бол 2020 оны гуравдугаар сард 1423 болоод байна. Одоогийн байдлаар Хонгконгт 5.5 ам метр талбайтай өрөөний сарын түрээс нь 645 ам.доллар байгаа юм.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com