Хонгконгт орон сууцны үнэ өрхийн дундаж орлогоос 20.7 дахин өндөр байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 17:00
Хонгконг 11 жил дараалан худалдан авах чадвартай харьцуулахад орон сууцны үнэ хамгийн өндөр хотоор нэрлэгдлээ.
2020 онд Хонгконгт үл хөдлөх хөрөнгийн үнэ өрхийн дундаж орлогоос 20.7 дахин их болсон байна. Энэ нь 2019 оныхоос бага зэрэг буурсан дүн болохыг “Urban Reform Institute”-ээс мэдээллээ. Цар тахлын улмаас иргэдийн орлого буурсан нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах чадварыг нь улам дордуулжээ.
Хонгконгийн дараа Ванкувер, Сидней, Оакланд зэрэг хотууд энэ үзүүлэлтээр тэргүүлж байна. Жагсаалтын хоёрдугаарт орсон Ванкувер хотын хувьд орон сууцны үнэ өрхийн дундаж орлогоос 13 дахин их байгаа юм. 2019 онд энэ үзүүлэлт 11.9 байжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 17:00
68405
BBJAX