Хонгконгийн их сургуулийн гадна олон зуун жагсагчийг цагдаа нар бүсэллээ
Нийтэлсэн огноо: 2019 оны 11 сарын 19 11:30
"Хонгконгийн их сургуулийн гадна үүссэн эмх замбараагүй байдлыг тайван замаар зогсоохыг эрмэлзэж байна" гэж Хонгконгийн захирагч Керри Лам мэдэгдлээ.
Одоогоор 100 орчим жагсагч цагдаа нарт бүслэгдсэн байдалтай байна. Хонгконгийн Политехникийн их сургуулийн гадна жагсагч, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үргэлжилж, хэд хэдэн хүн баривчлагдаж, бэртэж гэмтээд байгаа юм. Жагсагчдын эсрэг цус урсгасан арга хэмжээ авч магадгүй гэсэн санаа зовнил олны дунд нэмэгдэж байна. Даваа гарагийн шөнө Хонгконгийн Политехникийн их сургуулийн гадаа бүслэлтэд орсон жагсагчдыг дэмжихээр олон мянган хүн цуглаад байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-11-19 11:30
58954
BBJAX