Техник үйл ажиллагааны газар

Монголын барилгын салбарт үнийн уналт үргэлжилж зах зээлийн багтаамж буурч байгаагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд бартерийн хэлцлийн хэмжээ эрчимтэй нэмэгдэх болсон тухай Монголын Барилгын үндэсний ассоциациас мэдээллээ. Тиймээс барилгын салбарын компаниудыг оролцуулсан “Бартерийн бирж 2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-ний өдөр хүртэл тус ассоциациас зохион байгуулж байна. Ялангуяа орон сууцыг барилгын материалаар, барилгын материалыг техник, тоног төхөөрөмжөөр, зураг төслийг бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ орон сууцаар солих хэлцлүүд барилгын салбарт ихээр явагдаж байгаа ажээ.

Ипотекийн зээлийн хүүг зорилтот бүсүүдэд бууруулсан явдал нь тухайн бүсийн орон сууцны эрэлтийг дэмжинэ гэж салбарынхан үзэж байна. 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр арилжааны банкууд 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт баригдсан орон сууц, мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан ажээ.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com