Хамт олон

213 иргэний хилийн хоригийг цуцалжээ

213 иргэний хилийн хоригийг цуцалжээ

Ерөнхий сайдын наймдугаар сарын 31-ний өдөр гаргасан захирамжаар гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд Төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсэг Монгол Улсын болон гадаадын иргэдийн гадагш зорчих эрхийг түдгэлзүүлсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гаргажээ. Тодруулбал, хилийн хориг тавигдсан Монгол Улсын 5381, гадаадын 191 нийт 5582 иргэний мэдээллийг ажлын хэсэгт багтсан Төрийн байгууллагаас гаргуулж, бүртгэл судалгаатай харьцуулан судалжээ. Захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэлд үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 202 иргэн, гадаадын 11 нийт 213 иргэнд хилийн хориг тавьсан асуудлыг цуцалсан байна.

Э.Анхбаяр

Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Барилгын салбарт бартерийн хэлцэл эрчимтэй нэмэгдэж байна

Барилгын салбарт бартерийн хэлцэл эрчимтэй нэмэгдэж байна

Монголын барилгын салбарт үнийн уналт үргэлжилж зах зээлийн багтаамж буурч байгаагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд бартерийн хэлцлийн хэмжээ эрчимтэй нэмэгдэх болсон тухай Монголын Барилгын үндэсний ассоциациас мэдээллээ. Тиймээс барилгын салбарын компаниудыг оролцуулсан “Бартерийн бирж 2016” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-ний өдөр хүртэл тус ассоциациас зохион байгуулж байна. Ялангуяа орон сууцыг барилгын материалаар, барилгын материалыг техник, тоног төхөөрөмжөөр, зураг төслийг бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ орон сууцаар солих хэлцлүүд барилгын салбарт ихээр явагдаж байгаа ажээ.

Ипотекийн зээлийн хүүг зорилтот бүсүүдэд бууруулсан явдал нь тухайн бүсийн орон сууцны эрэлтийг дэмжинэ гэж салбарынхан үзэж байна. 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр арилжааны банкууд 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт баригдсан орон сууц, мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан ажээ.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Innovators

Innovators


Хэрхэн мөнгө олох вэ? гэдэг асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг бол жинхэнэ шинэлэг санаа нь амьдралын хэв маягийг бүхлээр нь өөрчилж чаддаг юм. Innovators буюу “Шинийг санаачлагчид" нэвтрүүлгээр шинэ шилдэг технологи бизнесийн ертөнцийг хэрхэн өөрчилж байгаа тухай өгүүлэх болно.

Лхагва гараг бүрийн 13:30 цагт, Амралтын өдрүүдэд

Enterprise

Enterprise


"Bloomberg Enterprise" нь АНУ-д олон нийтэд танигдсан, хурдтайгаар өргөжин тэлж, тэрбум тэрбумын орлого олох замдаа яваа дунд хэмжээний бизнесүүдийн тухай, тус компанийн удирдлагуудтай ярилцдаг өрнөлттэй, сонирхолтой нэвтрүүлэг юм.

Лхагва гарагт 13:00 цагт, Амралтын өдрүүдэд

Монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн бирж

Шууд Эфир

Шууд Эфир

High Flyers

High Flyers

"High Flyers" буюу “Амжилтын нууцаас" ярилцлагын нэвтрүүлэг нь амжилтыг өөр өнцгөөс харуулдаг. Азийн хамгийн алдартай бизнес эрхлэгчид, олны танил хүмүүс Хаслинда Аминтай Сингапурын алсыг харагч дээр амжилтын нууцаасаа хуваалцана.


Баасан гараг бүр 13:30-14:00


Haslinda Amin

Хаслинда Амин нь Сингапурт төвтэй "Блумберг" телевизийн мэдээний сурвалжлагч, хөтлөгч. Тэрбээр Зүүн Өмнөд Азийн зах зээлийн шилжилтийн тухай голлох мэдээ, мэдээллүүдийг бэлтгэдэг.

The Mentor

The Mentor

"The Mentor" буюу "Бизнесийн Зөвлөх" нэвтрүүлгээр бизнесийн эхлэлээ тавьж байгаа шинэхэн бизнес эрхлэгчдэд үндэсний хэмжээнд амжилт олж, нэрд гарсан томоохон компанийн Гүйцэтгэх захирлууд зөвлөгөө өгнө. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хангалттай туршлагагүйгээс болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох нь элбэг байдаг. Ийм учраас томоохон компанийн захирлууд тэдэнд үнэтэй зөвлөгөө өгч, шинэ стратеги боловсруулахад нь тусална.


Game Changers

Game Changers

Дэлхийг өөрчилж чадсан бизнесийн болон мэдээллийн салбарт тэргүүлж байгаа удирдагчдын амжилтын түүхийг өгүүлсэн баримтат нэвтрүүлэг. Стив Жобс, Ричард Брансон, Руперт Мурдок болон бусад алдартнуудын талаар үнэн бодит, сонирхолтой, дэлгэрэнгүй түүхийг өгүүлнэ.



Eye to eye

Eye to eye

“Eye to eye" буюу “Амжилтын нууцаас" нэвтрүүлэг нь ирээдүйг сайн сайхан, өөдрөгөөр харсан үзэл бодолтой хүмүүсийг оролцуулдаг ярилцлагын нэвтрүүлэг юм. Салбарын тэргүүлэгчид, алдартнууд болон загварын ертөнцийн томоохон төлөөлөгчид Лондонгийн алсыг харагч дээр Франсин Лакуатай ярилцана.

Francine Lacqua – Франсин Лакуа

Лондон хотын "Блумберг" телевизийн хөтлөгч, редактор. Ажлын өдрүүдээр дэлхийн өнцөг булан бүрт болж буй чухал үйл явдлын талаар улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын тэргүүлэгчидтэй ярилцдаг “On the Move with Francine Lacqua" нэвтрүүлгийг хөтөлдөг. Мөн олон улсын бизнес, эдийн засаг, зах зээлийн талаар Гай Жонсонтой хамт Лондонгийн “The Pulse" нэвтрүүлгийг хөтөлдөг.

Баасан гарагт 19:30-20:00 цагт,

Амралтын өдрүүдэд

Asia’s Business

Asia’s Business

"Азийн Бизнес" нэвтрүүлгээр долоо хоног бүр Азийн мэдээний гол сэдэв болж байдаг хүмүүстэй хийсэн 30 минутын ярилцлагыг хүргэнэ. "Starbucks"-ийн Гүйцэтгэх захирал Ховард Шульцаас эхлээд алдарт архитекторч Фрэнк Гэри нар зочдоор оролцож байлаа. Азийн бодлого тодорхойлогчид болон нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн үзэл бодлыг өөрсдөөс нь сонсох боломжийг танд олгоно.

Haslinda Amin

Хаслинда Амин нь Сингапурт төвтэй "Блумберг" телевизийн мэдээний сурвалжлагч, хөтлөгч. Тэрбээр Зүүн Өмнөд Азийн зах зээлийн шилжилтийн тухай голлох мэдээ, мэдээллүүдийг бэлтгэдэг.

Даваа, Баасан гарагт 19:30-20:00 цагт

Ryan’s Russia

Ryan’s Russia

"Райнын мэдэх Орос орон" нэвтрүүлгээр дэлхийн хамгийн том газар нутагтай улс орныг өмнө нь үзүүлж байгаагүй өөр өнцгөөс харуулна. Таны үл мэдэх, таны хэзээ ч төсөөлж байгаагүй Орос орныг энэхүү нэвтрүүлгээр үзүүлнэ. Хөтлөгч Райн Оросын эрх баригчид, бизнес эрхлэгчид, компаниуд, спортын хөгжил, анхаарал татсан хот суурин гээд хурдацтайгаар өсч буй Орос орны талаар таны сонирхсон бүхнийг танилцуулна.

Ryan Chilcote

Райн Чилкот нь Лондонгийн "Блумберг" телевизийн сурвалжлагч бөгөөд дэлхийн хамгийн том орны талаарх 12 ангитай цуврал нэвтрүүлэг болох "Ryan's Russia"-г бэлтгэн хөтөлдөг.