Фукушима мужид болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 146 хүн бэртэж гэмтэв
Япон улсын Фукушима мужид болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа сэргээн босгох ажиллагаа үргэлжилсээр байна.
Бямба гарагт болсон газар хөдлөлтийн улмаас 146 хүн гэмтэж, 830 мянган айл өрхийн эрчим хүч тасалдсан талаар “NHK” мэдээлжээ. Газар хөдлөлтийн дараа Фукушима, Мияги муж дахь дулааны 13 станцын үйл ажиллагаа түр зогссон байна. Хэдий тийм боловч хүний амь нас эрсдээгүй, бүс нутгийн цөмийн эрчим хүчний станцуудад ямар нэгэн гэмтэл гараагүй талаар мэдээлж байна.
Токио хотоос хойд зүгт 220 километрт зайд болсон энэхүү газар хөдлөлтөөс 10 жилийн өмнө Фукушимад болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас цацраг идэвхт бодис алдагдаж байсан юм. Мөн 19 мянган хүн амиа алдаж, сураггүй болжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com