Францын Элчин сайдын яамыг хаахыг шаарджээ
Нийтэлсэн огноо: 2015 оны 01 сарын 19 10:40
Францын “Charlie Hebdo" сэтгүүлд лалын шашныг үндэслэгч Мухаммадын зургийг дахин нийтэлснийг эсэргүүцсэн жагсаал Пакистан болон Афганистанд боллоо. Карачи хотод болсон жагсаалын үеэр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын зургийг шатаан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн жагсагчид Францын Элчин сайдын яамны гадна цуглаж, зөнч Мухаммадыг шоглон зурсан хүмүүсийг шийтгэхийг шаарджээ. Харин Афганистаны оюутнууд Кабул дахь Францын Элчин сайдын яамыг хаахыг шаардсан байна. Үүний зэрэгцээ ням гарагт “Charlie Hebdo"-ийн халдлагыг үйлдсэн ах дүү хоёрын нэгийг төрсөн хотод нь оршуулжээ.
Ц.Улам-Ундрах
Холбоо барих: ulamundrakh.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2015-01-19 10:40
21956
BBJAX