УУХҮЯ: I/01-IV/04-нд 322.4 мянган тонн зэсийн баяжмал, 6.8 сая тонн нүүрс экспортолсон
2021 он гарсаар дөрөвдүгээр сарын дөрвөний өдөр хүртэлх хугацаанд 322.4 мянган тонн зэсийн баяжмал, 6.8 сая тонн нүүрс экспортолсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.
Хэдий тийм боловч “Оюу Толгой” компанид “Covid-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээр БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нэвтэрч буй нүүрс болон баяжмал тээврийн автомашины тоог 50 болгож хязгаарлаад байна. Шивээхүрэн-Сэхэ боомтыг “Covid-19”-ийн халдварын улмаас түр хугацаанд хаагаад байсан юм.
Дөрөвдүгээр сарын хоёрны өдрөөс нүүрс тээврийн цөөн тооны автомашин нэвтрүүлж эхэлсэн байна. Үүнээс хойш тус боомтоор өдөрт нүүрс тээврийн100-аас доош тооны автомашин гарч байгааг “SXCoal” мэдээллээ. Түүнчлэн зэсийн баяжмалын экспорт зогсоод байгааг “Turquoise Hill Resources” компани мэдээлж байв.
Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солилтыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байгаа ажээ.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com