Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын “COP 25” уулзалт Испанид эхэллээ
Нийтэлсэн огноо: 2019 оны 12 сарын 03 11:00
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариуцлагатай, манлайлагч байх"-ыг улс орнуудад уриаллаа.
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP 25” уулзалт даваа гарагт Испанийн Мадрид хотноо эхлээд байна. Энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү уулзалтад 200 улсын 25 мянган төлөөлөгч оролцож байна. 2015 оны Парисын гэрээгээр дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээс дээш гаргахгүй байхын төлөө ажиллахаар улс орнууд тохиролцсон юм. Ингэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 2010 оны төвшнөөс 45 хувиар бууруулах хэрэгтэй гэж эрдэмтэд тооцоолж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-12-03 11:00
59251
BBJAX