УОК: II/23-наас ААН-үүдийн 95 хувийнх нь үйл ажиллагааг нээнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 20 17:58
Улсын онцгой комиссын хурлаар ирэх мягмар гарагаас
- Уралдаан тэмцээн
- Аялал зугаалга /гэр бүлээс бусад/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Диско баар
- Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна гэж мэдээллээ. Харин бусад буюу нийт аж ахуйн нэгжийн 95 хувийнх нь үйл ажиллагааг нээх юм. Ингэхдээ халдвар, хамгааллын тусгай журам мөрдөхийг шаардана гэлээ. Мөн гуравдугаар сарын 10 гэхэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд зэрэг бүх шатны танхимын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажил хангахаар болжээ. Нийслэлд эрсдэлийн үнэлгээг үндэслэж хугацааг тодорхойлж шийдвэрлэнэ.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
2021-02-20 17:58
68351
BBJAX